Захирлын мэндчилгээ



МЭНДЧИЛГЭЭ

Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Ерөнхий боловсролын лаборатори 115 дугаар сургууль нь 2009 оны 10 сард анх шинээр байгуулагдсан сургууль хэдийч 10 жилийн хугацаанд багш, суралцагчдын амжилт бүтээл арвинтай, бахархах зүйл олонтой Хан-Уул дүүргийн Лаборатори сургууль болсон нь бидний амжилтын томоохон илрэл юм.

Хойч үеийг мэдлэг боловсролтой эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай шилдэг боловсон хүчин бэлтгэхийн төлөө эрдэм боловсрол, авьяас билиг, заах арга, ур чадвараа дайчлан ажиллаж байна.

Энэхүү вэб сайтаар тус сургуулийн сурган хүмүүжүүлэх ажил үйлс , цаг үеийн мэдээ мэдээлэл багш суралцагчдын сурлагын ахиц амжилтын үр дүнг цаг тухайд нь тольдон харж болно.

Сургуулийн бахархал нэрийн хуудас болж байдаг үе үеийн төгсөгчид, сургуулийн ажилд үргэлж хувь нэмэрээ оруулан дэмжиж тусалдаг эцэг эх, асран хамгаалагчид нийт багш, ажиллагсад болон суралцагчдадаа эрүүл энх, аз жаргал, амжилт сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Монголын ирээдүй болсон хойч үе маань баяр жаргалаар дүүрэн байж “Эрхэм баян, эрдэм ухаан” дэлгэрэх болтугай.

 

ХҮНДЭТГЭСЭН

ЗАХИРАЛ С.ОЮУН


 



Хамт олонЗахирлын мэндчилгээСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 6
Өнөөдөр зочилсон 73
Энэ 7 хоногт 10
Энэ сард 111
Нийт зочилсон 758

 Утас

Гар утас : 70120115, 70120118
Email :

 Хаяг

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж Улаанбаатар сувилалын зүүн урд талд
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 115 ДУГААР СУРГУУЛЬ | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC