Сургуулийн түүхэн замнал

 

  •  

    Байгууллагын түүх

     

    115 дугаар сургууль нь 2009 оны 10 дугаар сарын 06-нд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 640 хүүхэд сургах хүчин чадалтайгаар Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан.

    Ирээдүй хойч үеийнхэнд мэдлэг, боловсрол олгох тэдний авьяас билэг, оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор анх үндсэн 17 багш, 15 ажилтан албан хаагч, 176 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхэлж байсан.

    Анхны 2009-2010 оны хичээлийн жилд:

    • Д.Алтанцэцэг багш 1а анги
    • Д.Амарзаяа багш 2а анги
    • Б.Эрдэнэцэцэг 2б анги
    • Д.Чулуунчимэг 3а анги
    • Б.Өлзийнаран 4а анги
    • М.Мөнгөнхонх 5а анги
    • О.Нямсүрэн 7а анги
    • А.Нарантунгалаг 7б анги
    • Д.Баярмаа 8а анги
    • О.Ариунжаргал 9а анги
    • З.Уянга 10а анги
    • С.Нурсауле 11а ангийг тус тус даан авч ажиллаж байв.

    2010-2011 оны хичээлийн жилд суралцагчдын тоо нэмэгдэж 400 орчим суралцагчтайгаар хичээлийн жилийн нээлтээ хийн:

    • М.Мөнгөнхонх 1а анги
    • Ц.Ганзул 1б анги
    • Б.Насанжаргал 1в анги
    • Д.Бямбадорж 1г анги
    • Д.Алтанцэцэг 2а анги
    • Д.Мөнхцэцэг 2б анги
    • Д.Амарзаяа 3а анги
    • Б.Эрдэнэцэцэг 3б анги
    • Э.Уянга 3в анги
    • Б.Нэргүй 4а анги
    • Х.Адьяасүрэн 4б анги
    • Б.Өлзийнаран 5а анги
    • Ж.Солонго 5б анги
    • Н.Болорцэцэг 7а анги
    • С.Нурсауле 7б анги
    • А.Нарантунгалаг 8а анги
    • О.Нямсүрэн 8б анги
    • Д.Баярмаа 9а анги
    • Б.Жамбаацэрэн 9б анги
    • О.Ариунжаргал 10а анги
    • З.Уянга 11а ангийг тус тус даан авч, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.

     

    2010-2011 оны хичээлийн жилд БСШУЯ-наас санхүүжилтээр Мэдээлэл зүйн кабинет, Химийн лаборатори, Физикийн лаборатори, Цахим номын сангийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг олгосоноор сургалтын таатай орчинг бүрдүүлсэн томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн.

    2010-2011 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн физикийн багш нарын дунд зохиогддог ур чадварын уралдаан физикийн багш З.Уянга 3-р байр эзэлсэн.

    2011-2012 оны хичээлийн жилд ХУД-ийн Мэдээлэл зүйн багш нарын ур чадварын уралдаанд багш О.Ариунжаргал 2-р байр, мөн Биологийн багш нарын ур чадварын уралдаанд багш Д. Баярмаа 3 байр , Гадаад хэлний багш нарын ур чадварын уралдаанд багш С.Нурсауле 2-р байр тус тус эзэлж мэргэжлийн ур чадвараараа      Хан-Уул дүүрэгтээ тэргүүлж байсан.

    2012-2013 оны хичээлийн жилд ажил амьдралын дунд  алдар гавьяа ямагт хамт оршиж байдгийг харуулан өөрийн чадвар, оюун ухаанаа ирээдүй хойч үеийнхэндээ сэтгэл харамгүй өгч, боловсролын салбарт оруулж байсан хувь нэмэрийг нь үнэлж захирал С.Оюун, Бага боловсролын багш Д.Алтанцэцэг нар Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдсан.

    Мөн оны хичээлийн жилд багш нарын хөгжлийг дэмжих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор зохиогддог Сурган хүмүүжүүлэх  уншлагад Ч.Мөнхтуул 2-р байр эзэлсэн амжилт үзүүлж байв.

    2013-2014 оны хичээлийн жилд Сурган хүмүүжүүлэх уншлага Мягмаржав 3 –р байр, Биеийн тамирын багш нарын  ур чадварын уралдаанд Биеийн тамирын багш  Я.Уранжав 3-р байр.

    2014-2015 оны хичээлийн жилд: 2014-2015 оны хичээлийн жилд мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо 5-аар нэмэгдэн сургалтын үйл ажиллагаанд ахиц гарлаа.

    • 2014-2015 оны хичээлийн жилд Бага боловсролын багш нарын ур чадварын уралдаанд Бага боловсролын багш З.Анхтуяа, Гадаад хэлний багш С.Нурсауле, Биеийн тамирын багш Я.Уранжав нар тусгай байрыг эзэллээ.
    • Багш нарын ажлын үр дүнг индексээр дүгнэх уралдаанд багш Д.Мөнхцэцэг 2 сая 500 000, Б.Эрдэнэцэцэг 1 сая төгрөгөөр шагнаж байв.
    • Д.Мөнхцэцэг нь Байгууллагын оны “Аварга” багш, “Мөрөөдлийн сургууль” реалити шоунд амжилттай оролцсон төдийгүй “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан.

    Суралцагчдаас:

    • 4в ангийн суралцагч Б.Чингүүн нь Чех улсад зохиогдсон насны хязгааргүй чансаа ахиулах Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Алтан медаль,
    • 8а ангийн суралцагч Намуун нь Дэлхийн таэквондогийн аваргын Хүрэл медаль,
    • Математикийн “Кенгуру 2014” сорилгод 2а ангийн сурагч Ж.Хувьтөгөлдөр, О.Мишээл, А.Билгүүн-Очир нар амжилттай оролцож, сурагч Ч.Энгүүн 2-р зэрэг, Б.Амина 3-р зэрэг хүртсэн.
    • Нийслэлийн хэмжээнд зохиогдсон “Ээжээ та сонсооч” төгөлдөр хуур хөгжмийн уралдаанд 2а ангийн сурагч Г.Хулан амжилттай оролцож Алтанмедаль
    • Нийслэлийн хүүхэд багачуудын дунд зохион явагддан “Би бүжиглэх дуртай уралдаанд 2а ангийн суралцагч Э.Нарангэрэл оролцож Мөнгөн медаль, мөн хамтлаг бүжгийн төрөлд 2в ангийн сурагч О.Хүслэн Алтан медаль
    • БЗД-ээс зохиогдсон 100 буудалд даамны уралдаанд 2а ангийн суралцагч Б.Ням-Очир Алтан медаль
    • Дүүргийн “Их нүүдэл” шатрын тэмцээнд 2б ангийн сурагч Э.Нандин-Эрдэнэ, Ц.Батхаан нар Мөнгөнмедаль
    • Гэр бүл-2015 өсвөрийн шатрын тэмцээнд 4в ангмийн сурагч С.Чингүүн Алтан медаль
    • Нийслэлийн гар зургийн 6-р олимпиадад 2б ангийн сурагч Б.Намуундарь амжилттай оролцож Хүрэл медаль, 3в ангийн сурагч Э.Эгшиглэн Мөнгөн медаль
    • Монголын Хоккейн Холбооны нэрэмжит хүүхдийн фестиваль-2015 тэмцээнд 3б ангийн сурагч Э.Хангай Алтан медаль тус тус хүртлээ.

     



 


 

Хамт олонЗахирлын мэндчилгээСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 74
Энэ 7 хоногт 11
Энэ сард 112
Нийт зочилсон 759

 Утас

Гар утас : 70120115, 70120118
Email :

 Хаяг

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж Улаанбаатар сувилалын зүүн урд талд
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 115 ДУГААР СУРГУУЛЬ | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC